Төөрч, сураггүй болсон 41 иргэнийг эсэн мэнд олж, 14 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Төөрч, сураггүй болсон 41 иргэнийг эсэн мэнд олж, 14 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймагт цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон нийт 55 иргэнээс 10:00 цагийн байдлаар 41 иргэнийг эсэн мэнд оллоо. Харин дээрх аймгийн 9 суманд 14 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон 308 иргэнээс 294 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.