"The Mongol Khan" жүжиг Английн театр, агентлагуудаас 5* гэсэн үнэлгээг авчээ

"The Mongol Khan" жүжиг Английн театр, агентлагуудаас 5* гэсэн үнэлгээг авчээ

"Өвөрмонголчуудад нөлөөлнө" хэмээж БНХАУ-ын эрх баригчдын Хятадад гаргахыг хориглосон "Тамгагүй төр" монгол драм "The Mongol Khan" нэртэйгээр Английн Лондон хотын “West End”-ын “Колизей” театрт нээлтээ хийгээд ердөө дөрөв хонож байгаа ч барууны томоохон хэвлэлүүд төдийгүй урлаг судлаачдын анхааралд ороод байна. 

Мөн Английн "Театрын 7 хоног" бүр гаргадаг үнэлгээгээр "The Mongol Khan" монгол драмыг "Лондонд үүнтэй харьцуулах бүтээл үнэндээ алга. Нүд хужирласан гайхамшигтай бүтээл юм" хэмээж 4,5-5 оноо өгч үнэлсэн байна. Тухайлбал,  The Spy in the Stalls, Beyond the Curtain, Box Office Radio зэрэг Лондон хотын театр, агентлагууд "The Mongol khan" жүжигт 5 оноо өгчээ. 

Тодруулбал;

  • The Spy in the Stalls 5 *
  • Beyond the Curtain 5 *
  • Box Office Radio 5 *
  • Fairy Powered Productions 5 *
  • The Quinntessential Review 4.5 ****
  • The Guardian 4 ****
  • Theatre Weekly 4 ****
  • Broadway World 4 ****
  • London Box Office 4 ****

Мөн Английн "Театрын 7 хоног"-т "бүх талаараа үнэхээр гайхалтай, Монгол хаан нь биднийг гэгээрүүлсэн театрын адал явдал байлаа. Найруулагч Баатар Монголын үлгэр домог, түүхийг тайзнаа сэтгэл хөдөлгөмөөр амьдрууллаа" хэмээ онцолжээ.