Үндэсний бөхийн “Пепси" алтан цомын барилдааны сугалаа болжээ

Үндэсний бөхийн “Пепси" алтан цомын барилдааны сугалаа болжээ

Монголын үндэсний бөхийн холбоо, “Премьер спортс нэтворк” сувагтай хамтран зохион байгуулдаг үндэсний бөхийн “Пепси” алтан цомын барилдааны 2023-2024 оны улирлын хэсгийн шат ирэх сарын 1-нд эхэлнэ. Тэгвэл тус барилдааны хэсгийн шатны сугалаа өчигдөр орой боллоо. Сугалаанд өнгөрсөн жилийн шилдэг наймаас гадна урьдчилсан шатнаас шалгарсан найм, нийт 16 баг оролцсон юм.

  • А хэсэг: Увс, Завхан, Орхон, Өмнөговь
  • В хэсэг: Архангай, Булган, Баян-Өлгий, Сүхбаатар
  • С хэсэг: Ховд, Баянхонгор, Төв, Дорноговь
  • D хэсэг: Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Говьсүмбэр

Хэсэг тус бүрээс хоёр, нийт найман баг хасагдах шатанд үлдэнэ. Улмаар дунд шөвөгт шалгарсан найман баг хасагдах журмаар өрсөлдөж цомын эзэн тодрох ажээ. Өнгөрсөн жил шилдэг найман баг тойргоор барилдаж байсныг ийнхүү өөрчилсөн юм.