Гурван хүн тутмынх нь нэг нь тэрбумтан байдаг дэлхийн хамгийн баян улс болох Монакогийн гүнт улсын ханхүү Алберт байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийг өөрийн хотдоо урьж, хүлээн авч уулзжээ.
Ханхүү Альберт дэлхийд онгон байдлаараа хадгалагдан үлдсэн таван улсын ариун дагшин хөвч ойг хэвээр нь үлдээхийн тулд хуран чуулсан үйл явдлын гол зочдын нэгээр Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийг онцолж, өөрийн улсдаа урьжээ.
Сонирхуулахад, Монакогийн гүнт улс нь иргэддээ цэвэр орлогын албан татвар ногдуулдаггүй учир тэрбумтнуудын мөрөөдлийн улс хэмээн нэрлэгдсэн байдаг. Тус улсад зочид буудлын нэг өрөө нь л гэхэд хоногийн 40 мянган еврогийн үнэтэй байдаг байна. Ердөө 202 гектар газар нутагтай /2.02 км.кв/ , 38 мянган хүн амтай Монако улсыг 2005 оноос хойш ханхүү Альберт удирдаж байгаа юм.
Mонакогийн оршин суугч болж, иргэншил авахын тулд тулд санхүүгийн хараат бус байдлаа баталж хамгийн багадаа жилийн 560,000 еврогийн орлоготой байх хэрэгтэй. Арван жилийн турш жил бүр орлогоо баталж чадвал та Mонакогийн иргэн болох боломжтой.