Ховд аймагт хонины мах 12 мянга, үхрийн мах 14 мянган төгрөгийн үнэтэй байна

Ховд аймагт хонины мах 12 мянга, үхрийн мах 14 мянган төгрөгийн үнэтэй байна

Ховд аймагт /2023.11.23/-ны өдрийн байдлаар нэг кг хонины мах 12 мянган төгрөг, нэг кг үхрийн мах 14 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.

Тодруулбал, одоогийн байдлаар махны жижиглэнгийн үнэ 10-14 мянган төгрөг байна. нэг кг үхрийн махыг дунджаар 14 мянган төгрөгөөр борлуулж байна. Харин нэг кг хонины мах дунджаар 12 мянган төгрөг, нэг кг ямааны мах дунджаар 10 мянган төгрөгийн үнэтэй.

Махны үнийг өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 7-11 орчим хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Монголчууд малын тарга тэвээрэг гүйцсэн, хүйтний улиралд мал нядлан хүнсэнд хэрэглэх, махаа нөөцлөн бэлтгэх бөгөөд үүнийг идэш хийх гэж нэрлэдэг. Зарим айл өрх өвлийн үүцээ бэлтгэж эхэлсэн байна. Иргэдийн хэлж байгаагаар Ховд аймагт эм хонь 100-150 мянга, эр хонь 200-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Ямааг 130-150 мянган төгрөгийн үнэтэй зарж байна. Харин бод мал буюу адуу, үхэр, тэмээг малчид 1.2-1.5 сая төгрөгийн үнэтэй борлуулж буй.