“Playtime" наадмын "Early bird"-ын VIP тасалбар 1.2 сая, энгийн нь 360 мянган төгрөгийн үнэтэй байна

“Playtime" наадмын "Early bird"-ын VIP тасалбар 1.2 сая, энгийн нь 360 мянган төгрөгийн үнэтэй байна

Жил болгоны долдугаар сард зохион байгуулагддаг “Playtime Festival  2024”-ийн тасалбар худалдаанд гарлаа. Фестиваль 2024 оны долдугаар сарын 4-7 өдрүүдэд болно.

“Playtime Festival  2024”-ийн эртэч үзэгчдэд зориулан гаргадаг 50-70 хувийн хямралтай Early bird тасалбар өнөөдөр /2023.11.23/ борлуулагдаж эхэллээ. Ингэхдээ VIP тасалбар 1 сая 200 мянган төгрөгөөр, дөрвөн өдрийн энгийн тасалбар 360 мянган төгрөгөөр борлуулж байна. Харин “Playtime Festival  2023” наадмын үзэгчдэд 50 хувийн хөнгөлөлттэй тасалбар худалдан авахаар заажээ. Ингэсээр өнгөрсөн жилийн үзэгчид VIP тасалбарыг 600 мянган төгрөгөөр, энгийн тасалбарыг 180 мянган төгрөгөөр худалдан авах аж. Мөн энэ жилийн наадам Гачууртын “Монгол шигтгээн”-д бус Налайхад болно.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

59 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө