“Монгол-Солонгосын соёл урлаг” хүүхдийн гар урлал, уран зургийн үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

“Монгол-Солонгосын соёл урлаг” хүүхдийн гар урлал, уран зургийн үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

Монгол улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын эртнээс улбаатай найрсаг харилцаа, эх түүх, соёл иргэншлийг хүүхэд багачуудад сурталчлан таниулах, тэдний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, оюуны бүтээлийг дэмжих зорилготой Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яам, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүүхдийн дүрслэх урлагийн үзэсгэлэн өнөөдөр дэлгэгдлээ.

ВИДЕО:

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ким Жун Гү болон Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн захирал Д.Уранбилэг нар оролцон шилдэг бүтээлүүдийн шагналыг гардууллаа. Үзэсгэлэнд нийт 600 гаруй бүтээл ирсэн бөгөөд нас насны ангиллаар шилдэг 25 бүтээл шагналт байруудад шалгарчээ.

Энэхүү уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийн үзэсгэлэн Монголын хүүхдийн Урлан Бүтээх төвийн “Орд” Арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж байна. 




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө