Гавьяат тамирчин Э.Цэндбаатар ээлжит тулааныхаа товыг зарлалаа

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар ээлжит тулааныхаа товыг зарлалаа

Мэргэжлийн бокст 7-0 гэсэн амжилттай яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатар ээлжит тулааныхаа товыг зарлалаа. Тоглолт ирэх сарын 16-нд болж, Доминиканы боксчин Иохан Васкүйзтэй тулалдана.

Э.Цэндбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сард Мексикийн Валенсиа Меркадог буулган авч, замналыхаа долоо дахь ялалтыг авч байсан юм. Найман үед илүүрхсэн манай тулаанч Э.Цэндбаатар “Broadway Boxing” холбооны 59кг жингийн аваргын бүсийг зүүж байсан юм. Тэрбээр долоон ялалтынхаа гурвыг нь хүнд цохилтоор буулган авсан билээ.