Өнөөдрөөс 17:00-22:00 цагийн хооронд шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ тэжээлээс салгахыг анхаарууллаа

Өнөөдрөөс 17:00-22:00 цагийн хооронд шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ тэжээлээс салгахыг анхаарууллаа

Хүйтний эрч чангарч, цахилгааны ачаалал нэмэгдэж буйтай холбоотойгоор Улаанбаатар цахилгаан түгээх станцаас мэдэгдэл гаргалаа.

Тодруулбал, Улаанбаатар хотод өнөөдрөөс /2023.11.23/ хүйтний эрч чангарч цахилгаан эрчим хүчний хэрэглээний ачаалал өсөж байна. Иймд хэрэглэгчид 17:00-22:00 цагийн хооронд эрчим хүчээ хэмнэн онцын шаардлагагүйг цахилгаан хэрэгслүүдээ тэжээлээс салгаж, эрчим хүчний найдвартай аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ үү гэж УБЦТС ТӨХК-иас мэдэгдлээ.




Өнөөдөр бич өдөр

10 цагийн өмнө