ШУУД: Улаанбаатарын нийтийн тээврийн автобус худалдан авах тендерт Хятадын таван компаниас санал иржээ

ШУУД: Улаанбаатарын нийтийн тээврийн автобус худалдан авах тендерт Хятадын таван компаниас санал иржээ

Нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийн материал задлах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Уг олон улсын тендер нь өнөөдрийн 09:30 цагт эхэлж дараах таван санал ирснийг танилцууллаа. 

ВИДЕО:

  • 1. Майнс ап 178.8 тэрбумын төгрөгийн үнийн саналтай.
  • 2. Xiamen King Long United Automotive industry 147.6 тэрбум төгрөгийн үнийн саналтай
  • 3. Yutong Bus 165.5 тэрбум төгрөгийн үнийн саналтай.
  • 4. Xiamen Golden Dragon Bus  156.9 тэрбум төгрөгийн үнийн саналтай. 
  • 5. China North Vehicle 52.6 сая төгрөгийн үнийн саналтай. 

Эдгээр ирсэн тендерийг үнэлэх үнэлгээний хороо нь Нийслэлийн худалдан авах газраас байгуулагдах юм байна. Тендер шалгаруулах үнэлгээний хороог хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгох үүднээс мэдээллийг нууцлалттай байлгадаг аж.