Британийн Эзэн хааны Урлагийн академи Монголын эзэнт гүрний нөлөөгөөр бий болсон бүтээлүүдийг цуглуулж үзэсгэлэн гаргана

Британийн Эзэн хааны Урлагийн академи Монголын эзэнт гүрний нөлөөгөөр бий болсон бүтээлүүдийг цуглуулж үзэсгэлэн гаргана

1768 онд байгуулагдсан Эзэн хааны Урлагийн академитай санамж бичиг байгууллаа.

Монгол Улсын Соёлын яам, Британийн Эзэн хааны Урлагийн академитай хамтран Монголын эзэнт гүрний нөлөөгөөр бий болсон дэлхийн өнцөг булан бүрд хадгалагдаж буй урлагийн бүтээлүүдийг нэг дор цуглуулж гурван сарын турш үзэсгэлэн зохион байгуулахаар болжээ.

Эзэн хааны Урлагийн академи нь 250 гаруй жилийн туршид дэлхийн хамгийн том нээлттэй дүрслэх урлагийн үзэсгэлэн болон зуны үзэсгэлэн зохион байгуулж ирсэн бөгөөд урлаг, архитектурын цуглуулгаа Лондон хотын Уэст эндийн Пиккадилли даяар үзүүлэн болгон толилуулдаг. Түүнчлэн Эзэн хааны Урлагийн академийг үзэж сонирхохоор жил бүр 1.2 сая жуулчин зорин очдог, Британийн урлагийн ертөнцийг өнгө төрхийг тодорхойлогч байгууллагуудын нэг юм.

Хамтран зохион байгуулах энэхүү үзэсгэлэн нь Франц Улсад дэлгэгдэж буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг залгуулан гарах Монгол Улсыг урлагаар дамжуулан олон улсад эергээр сурталчлах томоохон арга хэмжээнүүдийн нэг болно.