2022 оны зургадугаар сард "Share Mongolia"-ын хамт олон Шинэ Зеландын "Мэргэжлийн хонь ноослогч" багш нарын хамтаар Архангай, Завхан, Булган, Дорнод аймгуудаар үнэ төлбөргүй сургалт явуулж, сургалтаа амжилттай төгсөж аймаг бүрээс шилдгээр шалгарсан нэг малчинд "Шинэ Зеланд хотод ажиллангаа, суралцах боломжийг олгосон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Улмаар дээрх сургалтыг өргөжүүлж энэ онд дахин орон нутгийн малчин залуусыг хонь ноослох сургалтад хамруулсан юм. Үүний үр дүнд бэлтгэгдсэн 10 малчин залууг шалгаруулж энэ арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Шинэ Зеланд улс руу ажиллаж,дадлагажих хөтөлбөрт явуулахаар болжээ. Энэ хүрээнд арван малчин залуусыг Шинэ Зеланд улсад хонь хяргагч болон ноос ангилан ялгагч, мөн гар машины засвар үйлчилгээний сургалтад хамруулах юм.
Уг хөтөлбөрт:
- Архангай аймгаас дөрвөн залуу
- Булган аймгаас гурван залуу
- Төв аймгаас нэг залуу
- Хэнтий аймгаас нэг залуу
- Говь-Алтай аймгаас нэг залуу шалгарчээ.