Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны 10 банк гаргаж байна

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны 10 банк гаргаж байна

Монголд зочлох жилийн хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр аж ахуйн нэгжүүдэд 55 тэрбум төгрөгийн хөндөлттэй зээл олгох гэж буй талаар БОАЖ сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлж байсан.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 1-ны Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр салбарын сайд Б.Бат-Эрдэнэ “Өвлийн аялал жуулчлалд бэлэн байгаа 111 бааз, 7639 орны хүчин чадалтай байна. Энэхүү хүчин чадлын нэмэгдүүлэх хүрээнд 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс баазыг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг хийх, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг гаргаж байна. Үүнд нийт 55 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор БОАЖЯ-аас улсын төсөвт 3.1 тэрбум төгрөгийн татаасыг суулгаж өгсөн” гэсэн юм. Тэгвэл уг 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны 10 банкнаас гаргаж эхэлжээ.