БИДНИЙ ТУХАЙ: Монголчуудын олон жил нууцалсан Х Богд дэлхий нийтийн анхаарлын төвд байна

БИДНИЙ ТУХАЙ: Монголчуудын олон жил нууцалсан Х Богд дэлхий нийтийн анхаарлын төвд байна

Төвдийн буддизмын чухал удирдагчдын нэг Жавзандамба хутагтын Х хойд дүрээр 8 настай Монгол хүү тодорч дэлхийн нийтийн анхаарлыг татаад байгаа талаар БНСУ-ын "Hyunbul News" онцолжээ. 

Тус нийтлэлт, Жавзандамба хутагт нь Монголын буддын шашны дээд удирдагч байсан бөгөөд Гадаад Монголыг коммунист улс болох хүртэл Монголын Буддын шашны нийгэмлэгийг Өвөрмонголын Цангиа хутагттай хамт удирдаж байжээ. Уламжлал ёсоор Төвдийн буддизмд Далай лам, Банчен богд, нарын хамт хоёр хутагт "Дөрвөн их лам" гэж нэрлэдэг бөгөөд Алс Дорнод Сибирээс Төв Ази хүртэлх Түвдийн Буддын шашны соёлын өргөн уудам нутагт хүчтэй нөлөө үзүүлж, манлайлж байсан. Тэдгээрийн дотроос 8 дугаар Богд Жавзандамбыг Чин гүрнээс тусгаар тогтнолоо зарласан Гадаад Монгол Их хаан хэмээн өргөмжилж, Богд хааны нэрээр хаан ширээнд заларсан бөгөөд тусгаар тогтнолын хөдөлгөөнийг удирдаж байсан юм.

Харин IХ дүгээр Жавзандамбыг Монгол улс коммунист дэглэмтэй болсны дараа Төвдөд хувилгаад, хувийн аюулгүй байдлын үүднээс хэн болохыг нь нууцалж, 1990-ээд онд Монголын коммунист дэглэм задран унасны дараа л хэн болохыг нь олон нийтэд ил болгосон юм.

Улмаар 2012 онд IХ дүгээр Жавзандамба Улаанбаатар хотод таалал төгсөж, “Би дараа төрөлдөө Монголд төрнө. Хувилгааныг сонгох, хайх ажлыг бүхэлд нь Далай ламд даалгалаа” хэмээн гэрээслэл үлдээсэн байдаг.

Ийнхүү олон шалгалт, шалгаруулалт явуулсны эцэст зөвхөн нэг хүүхэд л IX дүгээр богдын хэрэглэж байсан номын хэрэгслийг гартаа атгаж, хамгийн чухал багшийн өвөр дээр өөрөө очиж сууснаар 10 дугаар богдоор тодорсон.

Аюулгүй байдлын үүднээс долоон жил нууцалж байгаад өнгөрсөн гуравдугаар сард Энэтхэгийн Дарамсала хотод болсон Монголын Буддистуудын хүсэлтээр Далай Ламын бурхны шашны мөргөлийн үеэр албан ёсоор тодруулсан юм. 

Энэ хооронд Хятад тэр даруй сөрөг довтолгоонд орсон. Аль хэдийнээ 2016 онд Далай лам Монголд айлчилж, X дугаар богдын хойд дүртэй холбоотой мэдэгдэл хийсэн нь Хятад улсыг Монголтой хилээ хааж, худалдааны татвар ногдуулах, тэр ч бүү хэл хоёр орны уулзалтыг цуцлах зэргээр эмзэг хариу үйлдэл үзүүлэхэд хүргэсэн байна.

Экспорт, импорт, нийгмийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтаар Хятадаас хамааралтай Монгол Улсын хувьд энэ нь эмзэг тусах нь дамжиггүй.

Өдгөө Х Богд ердийн сургуулийн боловсрол эзэмшиж байгаагийн зэрэгцээ Гандантэгчинлэн сүмд тогтмол Буддын шашны боловсрол эзэмшиж байна. Гандантэгчинлэн сүм болон түүний гэр бүлийнхэн “Хүүхэд 18 нас хүрсэн хойноо лам болох уу, эсвэл Буддын шашны тэргүүнээр амьдрах уу гэдгээ өөрөө шийднэ” гэж хэлсэн.

Эх сурвалж: Hyunbul News