ТОДРУУЛГА: "School police" хийж байсан иргэнийг цохисон жолоочийг цагдаагийн байгууллага шалгаж байна

ТОДРУУЛГА: "School police" хийж байсан иргэнийг цохисон жолоочийг цагдаагийн байгууллага шалгаж байна

"Harier" маркийн автомашин унасан эмэгтэй "School police" хийж байсан иргэний шаардлагыг биелүүлэлгүй, улмаар биед нь халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан. 

Тэгвэл энэхүү иргэнд ямар нэгэн арга хэмжээ тооцож, хариуцлага хүлээлгэсэн эсэхийг Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, "Хан Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа. Одоогоор арга хэмжээ аваагүй байна" гэлээ.