Сумынхаа сургуулийг машинтай болгохоор хандив цуглуулж буй иргэнд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 70 сая төгрөг хандивлажээ

Сумынхаа сургуулийг машинтай болгохоор хандив цуглуулж буй иргэнд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 70 сая төгрөг хандивлажээ

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэн Ж.Элбэгзаяа сүүлийн 3 жилийн хугацаанд сумынхаа 12 дугаар ангийн сурагчдыг ЭЕШ өгөх байршил болон багш, сурагчдыг аймгийн төвд спорт, урлагийн тэмцээнд оролцоход нь үнэ төлбөргүй тээвэрлэдэг байжээ.

Тэгвэл Ж.Элбэгзаяа Их-Уул сумынхаа спорт, урлаг, сурлагын амжилт гаргасан багш, сурагчдыг өөрийн зүгээс урамшуулж шагнадаг бөгөөд сурагчдыг сургуулийн машинтай болгохын тулд сумынхаа иргэд, эцэг эхчүүдээс 30 сая төгрөгийн хандив цуглуулжээ.

Харин Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн зүгээс дээрх санаачлагыг дэмжиж, 70 сая төгрөгөөр машиныг нь 100 хувь шийдэж өгсөн байна. Иймд иргэн Ж.Элбэгзаяа хандивын 30 сая төгрөгөө иргэд, эцэг эхчүүдтэйгээ ярилцаж байгаад сургуульдаа шаардлагатай өөр зүйлд зарцуулахаар боллоо.