ВИДЕО: “Автомарт” худалдааны төв авто машинууддаа 1-10 сая хүртэлх бодит хямдрал зарлажээ

ВИДЕО: “Автомарт” худалдааны төв авто машинууддаа 1-10 сая хүртэлх бодит хямдрал зарлажээ

“Автомарт” худалдааны төвийн “Авто машинтай болоход амархан” зургаа дахь удаагийн өдөрлөг энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд болж байна. Тус худалдааны төвөөс автомашин худалдан авсан хүн бүрт өвлийн дугуй, азын хүрд эргүүлэх эрх бэлэглэж байгаагаас гадна автомашины үнийн бодит хямдралыг зарлажээ.

ВИДЕО: 

Ингээд бид Монголд хамгийн томд тооцогдох “Автомарт” худалдааны төвийн “showroom”-ээр зочиллоо. Энэхүү “showroom”-д 200 гаруй автомашин худалдаалагдаж байгаа бөгөөд даатгал, 18 төрлийн банк бус санхүүгийн байгууллага нэг дор ажиллаж, иргэдэд худалдан авалт хийх таатай орчин бүрдүүлсэн талаар үйл ажиллагаа хариуцсан менежер Б.Буянхишиг мэдээлсэн юм. Мөн хуучин машинаа өгөөд шинэ машин авах боломжтой гэнэ.

"Автомарт" худалдааны төвийн гаалийн ажилтан Ш.Мөнхбаатар, “Бүх машинууддаа 1-10 сая хүртэл бодит хямдрал зарласан. Мөн хүрд эргүүлээд 14 төрлийн урамшууллаас авах боломжтой бөгөөд машин худалдан авсан тохиолдолд дөрвөн дугуйг нь үнэ төлбөргүй сольж өгнө. Түүнчлэн бусад газруудаас ялгаатай нь авто машинууддаа баталгааг тултал өгдөг. Тухайлбал, авто машинуудынхаа моторт жилийн баталгаа, батерейнд 6 сарын баталгаа болон явах эд ангийн баталгаа олгодог” гэлээ.