ЗХЖШ-ын даргын шийдвэрээр хугацаат цэргийн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд бүрэн хамруулж эхэлжээ

ЗХЖШ-ын даргын шийдвэрээр хугацаат цэргийн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд бүрэн хамруулж эхэлжээ

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын шийдвэрээр хугацаат цэргийн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд бүрэн хамруулж эхэлжээ. 
 
Улаанбаатар цэргийн хүрээний хугацаат албаны дайчид Цэргийн төв эмнэлэгт, орон нутаг дахь Зэвсэгт хүчний ангийн байлдагч нар Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хамрагдаж байгаа аж. Үүнтэй холбогдуулан Цэргийн төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд энэ сарын 24-ний өдөр ажиллаж, хугацаат цэргийн алба хаагч бүрт гэмтэл, рентген, эхо, дотор, мэс засал, зүрх судас, сэтгэц мэдрэл, арьс харшлын нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, оношлогоо хийж шаардлагатай эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлж байна.