ВИДЕО: "Алдарт зохиолч Б.Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 насны ой өнөөдөр тохиож байна. Тэнгэрээс ах минь биднийгээ ивээх болтугай" гэж найруулагч Б.Баатар твиттер хуудастаа жиргэжээ

ВИДЕО: "Алдарт зохиолч Б.Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 насны ой өнөөдөр тохиож байна. Тэнгэрээс ах минь биднийгээ ивээх болтугай" гэж найруулагч Б.Баатар твиттер хуудастаа жиргэжээ

БНХАУ-ын хориглосон ч, Их Британийн нийслэл Лондон хотын алдарт Колизэйд нээлтээ хийж, ердөө зургаан өдөр болж буй The Mongol Khan (Тамгагүй төр) монгол драмын талаар Английн урлаг судлаачид төдийгүй барууны томоохон хэвлэлүүд “гайхалтай, ер бусын” хэмээн тодотгож мэдээлж байна.

Тухайлбал, Лондон хот болон Их Британи улс даяар театрын тоймуудыг хүргэдэг TheSpyinthestalls.com сайт The Mongol Khan /Тамгагүй төр/ жүжгийг онцолж, "Зүгээр л очоод үз. “Тамгагүй төр” бол гайхалтай бүтээл" хэмээн онцолсон бол, Нью Йорк хотод төвтэй олон улсын театрын бүтээлүүдийн талаар мэдээлэл нийтэлдэг broadwayworld.com сайтад "Тамгагүй төр, Лондонгийн Колизиум-Улс төрийн нюанстай гайхамшигт бүтээл" хэмээн тодотгосон.

 Тэгвэл орон нутгийн цагаар өчигдөр /2023.11.24/ орой Тамгагүй төр жүжиг Лондон хотноо зургаа дахь өдрөө тоглогдсон байна. Энэ талаар тус жүжгийн найруулагч Б.Баатар, "Алдарт зохиолч Б.Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 насны ой өнөөдөр тохиож байна! Амьд сэрүүн байсан бол энэ өдөр бидэнтэй Лондон хотноо Тамгагүй Төр жүжгийнхээ 6 дахь удаагийн тоглолтыг үзэн, 2500 хүний алга ташилтийг харж сууж байх байлаа. Тэнгэрээс ах минь биднийгээ ивээх болтугай" хэмээн өөрийн твиттер хуудастаа жиргэжээ. 




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө