Монгол Улс дэлхийн 79 улсад экспорт хийж байна

Монгол Улс дэлхийн 79 улсад экспорт хийж байна

Монгол Улс дэлхийн 79 улсад экспорт хийж байна гэж Эдийн засаг, хөгжлийн яам мэдээлэв.

Нийт экспорт хийж байгаа 79 улсаас ихэнх хувийг БНХАУ эзэлдэг байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар экспорт 12.5 тэрбум долларт хүрснээс 91 хувь буюу 11.3 тэрбум долларын бүтээгдэхүүнийг БНХАУ-руу экспортолжээ. Үүнээс нүүрс, зэс, төмрийн хүдэр, газрын тос голчлон экспортолдог юм. Хоёрдугаарт Швейцар улс орсон ба нийт экспортын таван хувь буюу 600 сая долларын алт худалдаалсан байна. Харин БНСУ, ОХУ-д тус бүр 100 сая долларын ноолуур, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хайлуур жонш зэргийг худалдаалдаг аж.