Боксчин Г.Баярхүүд “Аэро монголиа” компани гурван жил үнэгүй зорчих эрх олголоо

Боксчин Г.Баярхүүд “Аэро монголиа” компани гурван жил үнэгүй зорчих эрх олголоо

Мэргэжлийн боксын Өмнөд Солонгосын аварга, “WBA” холбооны Азийн аварга, ОУХМ, “Самсунг” /Samsung/ клубийн тамирчин Ганбаатарын Баярхүүд “Аэро монголиа” ХХК-аас “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлд гурван жилийн турш, жилд хоёр удаа үнэ төлбөргүй зорчих эрхийг гардууллаа.

Тамирчинд багш дасгалжуулагчийн үүрэг нөлөө, гэр бүлийн тусламж дэмжлэг чухал байдаг учраас түүний багш эрхэм Жон Хүн Шинд нэг жилийн 50 хувийн хөнгөлт, гэр бүлд нь мөн 50 хувийн хөнгөлөлттэй үнээр зорчих эрхийг тус тус олголоо.