"Болор цом 37" яруу найргийн наадам ӨНӨӨДӨР эхэлнэ

"Болор цом 37" яруу найргийн наадам ӨНӨӨДӨР эхэлнэ

Багануур дүүрэгт өнөөдөр /2019.1.4/ “Болор цом 37” яруу найргийн наадам 13.00 цагт эхэлнэ. “Болор цом-37” наадамд 27 найрагч өрсөлдөх юм. Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг тус наадам анх 1983 онд зохион байгуулагдаж байсан түүхтэй. Анхны наадамд Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд хэлэх үг" шүлгээрээ тэргүүн байрыг эзэлж байжээ.

Тэгвэл өнгөрсөн оны "Болор цом-2018"-ыг яруу найрагч Б.Баттулга "Гүн ухааны сүлжээ бодролууд"-оор хүртсэн юм.  




Өнөөдөр бич өдөр

26 минутын өмнө