БНСУ-ын "BABYMONSTER" хамтлаг анхны дуугаа гаргасан ч үзэгчид "BLACKPINK"-тэй харьцуулж, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ

БНСУ-ын "BABYMONSTER" хамтлаг анхны дуугаа гаргасан ч үзэгчид "BLACKPINK"-тэй харьцуулж, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ

БНСУ-ын "YG" энтертаймэнтийн шинээр гарган ирж буй "BABYMONSTER" хамтлаг өчигдөр /2023.11.27/ дэбютээ хийлээ. Тус хамтлаг нь BLACKPINK-ээс долоон жилийн дараа YG-ийн гаргаж буй охидын хамтлаг учир маш их хүлээлттэй байсан юм.

"BABYMONSTER" хамтлаг нь долоон гишүүнтэй байсан ч Ахёон эрүүл мэндийн шалтгаанаас улмаас хамтлагтаа дэбют хийж чадахгүй болсноор Харам, Чикита, Парита, Аса, Рора, Рука гэсэн зургаан гишүүн анхны дуу болох "Batter up" дуугаа цацлаа. 

Гэвч БНСУ-ын иргэд 2NE1 болон BLACKPINK хамтлагуудтай харьцуулж, үнэхээр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Ингээд BABYMONSTER хамтлагийн шинээр гаргасан дууг хүлээн авна уу. 

ВИДЕО: