Говийн нутгаар 500 км явган алхсан баг аяллаа амжилттай өндөрлүүллээ

Говийн нутгаар 500 км явган алхсан баг аяллаа амжилттай өндөрлүүллээ

Дорноговь аймгийн явган алхалтын холбооноос санаачлан Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилд зориулан Дорноговь аймгийнхаа үзэсгэлэнт газар орноор 500 км-ийн уртын явган алхалтын хөтөлбөрийг зохион байгууллаа.

Их говийг туулж, эрчит салхийг сөрөн 11 өдрийн туршид үргэлжилсэн 500 км-ийн явган алхалтын хөтөлбөрт Дорноговь аймгийн алхагчдаас гадна Хөвсгөл, Орхон, Төв аймаг болон Улаанбаатар хотоос төлөөлөл оролцсон ажээ. Багийн бүрэлдэхүүнд Дорноговь аймгийн явган алхалтын холбооны тэргүүн Г.Цэцгээ ахлагчтай Ж.Тулга, Т.Хишигтогтох, Ц.Дэлгэрсуурь, М.Нямсүрэн, Н.Мөнхтуяа, Ц.Мөнхзул, Х.Бямбадорж нар багтав.

Эх орон, байгаль дэлхийгээ хайрлах ухамсарыг сэрээж, хилийн бүс нутгаар алхаж, явган алхалтын ач холбогдлыг иргэд, олон нийтэд танилцуулж, говь нутгийн аялал жуулчлалын боломжууд, үзэсгэлэнт газруудыг алхалтын чиглэл,

маршрутдаа оруулан сурталчилсан зэрэг бодит үр нөлөө бүхий агуулга, үзэл санааг энэхүү явган аялалын хөтөлбөртөө багтаажээ.