Зураач Л.Мөнхтөр "Дэлхийн Хамгийн Хурдан Шог зураач" болж, аваргын цом хүртлээ

Зураач Л.Мөнхтөр "Дэлхийн Хамгийн Хурдан Шог зураач" болж, аваргын цом хүртлээ

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 12-17 өдрүүдэд болсон Олон Улсын Шог Зураачдын Нийгэмлэгийн З2 дахь чуулганы үеэр болсон хурдан зурах тэмцээнд Зураач, яруу найрагч Л.Мөнхтөр тэргүүлжээ.

Тэмцээнд нийт орон орны 250 гаруй зураач оролцсон байна. Үүнээс Л.Мөнхтөр 30 минутад мэргэжлийн шаардлага хангасан 12 зураг зурах даалгавраас нийт 44 зураг зуран нэгдүгээр байрт шалгарч, “World’s Fastest Caricature Artist” буюу "Дэлхийн Хамгийн Хурдан Шог зураач" цол, аваргын цомын эзэн болжээ.