ФОТО: Өмнөговиос олдсон эзэнт гүрний үеийн язгууртнуудын хадны зургийн үзэсгэлэн "Norphei Art Gallery"-д дэлгэгдлээ

ФОТО: Өмнөговиос олдсон эзэнт гүрний үеийн язгууртнуудын хадны зургийн үзэсгэлэн "Norphei Art Gallery"-д дэлгэгдлээ

“Улаанбаатарын их сургууль”-ийн Археологийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Төмөр-Очирын Идэрхангайгаар ахлуулсан баг хамт олон дахин нэг түүхийн бататгаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгаас Ил хаант улсын үеийн монголчуудын уламжлалыг харуулсан хадны зураг олсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, тус судалгааны үеэр Монголын тал нутгаас олдож байгаагүй одны зураг буюу “Долоон бурхан од”-ийг дүрсэлсэн зураг, Завийг үсэрч буй загасны хамт дүрсэлсэн зураг, зөвхөн өдрийн 11 цагийн нарны тусгалд харагддаг ямар нэг битүү зүйлд байрлах эрэгтэй хүний зураг гэхчлэн нийт 397 дурсгалт газрын 6259 хадны 20 мянга 953 дүрслэл зургуудыг олсон билээ.

Тэгвэл уг дурсгалуудыг сорчлон дэлгэсэн “Өмнийн говийн соёлын өвийн гайхамшиг: эртний нүүдэлчид ба эзэнт гүрний язгууртнууд” хадны зургийн үзэсгэлэн өнгөрсөн Бямба гарагт /2023.11.27/ Bluemon төвийн 1 давхарт, Norphei Art Gallery-д  нээлтээ хийжээ. Үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх юм.

ФОТО: