Украинд ажиллах олон улсын хэвлэл мэдээллийг багт монголын иргэн Х.Цогтбилгүүндарь багтаж, тус улсыг зорьжээ

Украинд ажиллах олон улсын хэвлэл мэдээллийг багт монголын иргэн Х.Цогтбилгүүндарь багтаж, тус улсыг зорьжээ

Unnu.news медиа компанийн ерөнхий продюсер Х.Цогтбилгүүндарь Украинд төвтэй “Нийтийн эрх ашгийн сэтгүүл зүйн лаборатори” ТББ-ын “Connecting Continents” төсөлд шалгарч, Украинаас дайны бодит нөхцөл байдлыг сурвалжлахаар болж, тус улсыг зорьжээ.

Уг хөтөлбөр нь Ази, Африк, Латин Америкийн сэтгүүлч, нийтлэлчид Украинд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ОХУ-аас Украинд хийж байгаа дайны талаарх бодит мэдээллийг хүргэх зорилготой аж. Арваннэгдүгээр сарын 25-наас ирэх сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг хөтөлбөрт Ази тивээс долоон орны долоон сэтгүүлч оролцожээ. Харин Х.Цогтбилгүүндарийн Украинаас хийх сурвалжилгыг unnu.news-ийн албан ёсны Instagram, Facebook сувгаар болон NTV телевизээр хүлээн авч үзэх боломжтой юм.