Б.Анхбаяр: Энхийг сахиулах ажиллагаанд явахдаа эрдэнэт хүний амь аварч, олон эрсдэлтэй нөхцөл байдалтай тулгарсан /ВИДЕО/

Б.Анхбаяр: Энхийг сахиулах ажиллагаанд явахдаа эрдэнэт хүний амь аварч, олон эрсдэлтэй нөхцөл байдалтай тулгарсан /ВИДЕО/

Энхийн манаанд эх орноо төлөөлөн оролцож, харийн газар Монгол гэх нэрийг дуурсгаад ирсэн дайчин цэрэг эрсээ алдаршуулья. Дэлхийн амар тайвны төлөө энэ биеэ зориулж яваа цэрэг эрс, энхийг сахиулагчид бол энэ цагийн баатрууд юм. Эх орныхоо төлөө бус, энх тайвны төлөө энэ биеэ зориулж, дариу хэдэн мянган бээрийн алсад орших Өмнөд Суданд алба хааж, энхийг сахийулаад ирсэн Б.Анхбаярыг бид энэ удаад онцлон ярилцаа.

ВИДЕО:

Б.Анхбаяр нь энхийг сахиулах ажиллагаанд НҮБ-ын манаанд хоёр удаа үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүний үндсэн үүрэг нь НҮБ-ын хүнсний цувааг хамгаалах байжээ. Тэрбээр олон эрсдлийг даван туулж, эх орон, элгэн садан, ижий аав, эхнэр хүүхэддээ ирээд байгаа нь энэ. Харийн газар эх орноосоо хол байна гэдэг хэцүү. Дайн байлдаантай газар байна гэдэг бүр л хэцүү нь мэдээж. Иймд бид эх орныхоо төлөө тангараг өргөн, харийн нутагт олон иргэдийг авран хамгаалж буй дайчин залуусаа онцлон дурдахгүй, тодотгохгүй байхын аргагүй. Гэхдээ түүний хувьд хоёр дахь удаагаа яваад ирсэн туршлагатай эр. Анх явахдаа эхнэр хүүхэдгүй байсан ч энэ удаад явахдаа эхнэр болон хөөрхөн охиноо гэртээ үлдээгээд явжээ. 

Өмнөд Суданд олон Монгол цэргүүд энхийг сахиулдаад ирдэг. Б.Анхбаярын ярьж буйгаар тэнд Монгол цэргүүд л хамгийн нэр хүндтэй байдаг гэнэ. Мөн түүний хувьд олон эрсдэлтэй нөхцөл байдалд орсон ч хүнд шийдвэрүүдийг гарган, эрдэнэт хүний амь аварч, хэцүү бэрхийг туулан эх орондоо ирээд байгаа аж. "Дайн тулаантай газар хэн л амар тайван байх билээ. Тэнд нөхцөл байдал ер нь их эрсдэлтэй байдаг" хэмээн хээв нэг ярих түүний яриа гүндүүгүй Монгол эрийн төрхийг харуулахаас бахархах, бахдах сэтгэлийг төрүүлнэ.

Мөн тэрбээр, "Хамгийн наад зах нь иргэдийг шалгахад л зэвсэгтэй орон нутгийн иргэд маш их байдаг. Тэднээс юу юугүй айх, эд зүйлсийг хураах буй хяналт шалгалтыг л хийгээд л  яявуулдаг. Тэнд Монгол цэргүүд ер нь үүргээ цалгардуулах гэсэн асуудал байхгүй. Зүгээр зах дундуур явахад л буутай энгийн иргэд явж байдаг учраас ер нь их эрсдэлтэй. Харин бид НҮБ-ын цэрэг учраас зэвсэг өгөөгүй. Ер нь НҮБ-ын манаанд баатар гэж байдаггүй. Нэг удаа НҮБ-ын хүнсний машинуудыг барьцаалсан хэрэг гарсан. Хамгийн ойрхон манаа манайх байсан учраас бид очих шаардлагатай болсон юм. Тэр үед л эх орон, ижий аав, охин үр гээд маш их зүйл бодогсон доо. Гэхдээ азаар ямар нэгэн зүйл болоогүй. Өмнө нь энхийг сахиулахад явахад ганц бие байсан бол дараа нь явахад эхнэртэй болоод хүүхэд маань 10 сар хүрчиосэн байсан. 10 сартай хүүхдээ орхиод явсан нь л хамгийн хэцүү нь байсан даа” гэж ярьсан юм.