ВИДЕО: Чехэд зохион байгуулагдсан төгөлдөр хуурын олон улсын тэмцээнээс Б.Гүен гранпри шагнал хүртжээ

ВИДЕО: Чехэд зохион байгуулагдсан төгөлдөр хуурын олон улсын тэмцээнээс Б.Гүен гранпри шагнал хүртжээ

Чех Улсад 56 дахь удаагаа зохион байгуулагдсан олон улсын уралдаанд Монгол Улсын Консерватор (МУК)-ын дөрөвдүгээр ангийн сурагч, есөн настай Б.Гүен тэргүүн байр эзэлжээ.

Ийнхүү “Virtuosi per musica di pianoforte” тэмцээний Гран-При шагналыг анх удаа Монголоос хүртэж байгаа юм. Өсвөрийн төгөлдөр хуурч Б.Гүен Чехийн Брно хотод болох Моцартын тэмцээнд удахгүй оролцох аж. Энэхүү тэмцээнд өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн долоон сурагч амжилттай оролцжээ.

Уралдааны баг бүрэлдэхүүний амжилтаас дурдвал:

  • Сурагч Б.Очир-Эрдэнэ гуравдугаар байр, Б.Энхсаруул тусгай шагнал,
  • Сурагч Н.Саруул, Т.Оюу нар тусгай шагнал,
  • Гадаадын уралдаанд анх удаа оролцож, сурагч Б.Маргад хоёрдугаар шатандаа амжилттай тэнцсэн байна.

ҮЗЭХ: