Автобус худалдан авах тендерт оролцсон таван хятад компанийн дөрөв нь тендерийн баталгааны саналаа ирүүлжээ

Автобус худалдан авах тендерт оролцсон таван хятад компанийн дөрөв нь тендерийн баталгааны саналаа ирүүлжээ

Нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийн материал задлах үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 24-нд болж, тус олон улсын тендерт хятадын таван компани үнийн санал ирүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Таван компанийн ирүүлсэн саналыг хэлэлцэх Тендерийн баримт бичиг боловсруулж, тендер зохион байгуулан, нээх чиг үүрэгтэй эхний Үнэлгээний хорооны ажил өнөөдөр дуусаж, баримт бичгүүдэд үнэлгээ хийх үүрэгтэй дараагийн үнэлгээний хороог Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас байгуулна. Энэ хүрээнд  “Майнс ап” ХХК, Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd, Yutong Bus Co.,Ltd-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээсэн бол Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd-н хувьд 300,000 ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлжээ. Харин China North Vehicle Corporation LTD-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй байна. Хуулийн дагуу тендерийн баталгаа ирүүлээгүй компанийг Үнэлгээний хорооноос шалгаруулах боломжгүй байдаг.