"Ноён уулын олдворын нийтлэгдээгүй цомог" бүтээлийн цахим үзэсгэлэн гарч байна

"Ноён уулын олдворын нийтлэгдээгүй цомог" бүтээлийн цахим үзэсгэлэн гарч байна

Археологийн хүрээлэнгээс шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулан "Ноён уулын олдворын нийтлэгдээгүй цомог" бүтээлийн цахим үзэсгэлэнг толилуулж байна.

XX зууны дэлхийн их нээлтэд зүй ёсоор тооцогдсон нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний ихэсийн газар Ноён уулын дурсгал нь Монголын төдийгүй дэлхийн археологийн хосгүй нандин өв юм.

2023 онд “П.К.Козлов ба Ноён уул: ОХУ болон Монгол Улсын архив, музейн цуглуулга дахь Монгол-Төвөдийн экспедицийн археологийн өв” төслийн хүрээнд «Ноён уулын олдворын нийтлэгдээгүй цомог» бүтээлийг хэвлүүлж, ОХУ-ын ШУА-ийн Эдийн соёлын түүхийн хүрээлэнгийн архивын ховор нандин материалуудыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулаад байна. Тус цомог нь 1923-1926 онд П.К.Козловын удирдсан Монгол-Төвөдийн шинжилгээний ангийн Ноён уулын дурсгалаас илрүүлсэн археологийн олдворуудад зориулагдсан бөгөөд 1920-иод оны хоёрдугаар хагаст Эдийн соёлын түүхийн академид Ноён уулын олдворуудыг нийтлэх зорилгоор бэлтгэн судлах нүсэр ажил явагдсан, харамсалтай нь цомог хэвлэгдээгүй, бүтээл дээр ажилласан олон хүмүүсийн ихэнхийг эмгэнэлт хувь тавилан хүлээсэн тухай түүхийг өгүүлнэ.

Энэхүү цахим үзэсгэлэнгээр тус цомогт орсон зарим онцлог гар болон гэрэл зургийг зуун жилийн өмнөх анхны байдлаар нь, тэдгээрийг зохиогчид тухайн цаг үед хэрхэн илэрхийлэхийг зорьсноор нь та бүхэндээ хүргэж байна.




Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө