Монгол жүжигчидтэй хамтран тоглосон японы “Vivant” цуврал  “Tokyo drama academy awards" –ын шилдгээр шалгарчээ

Монгол жүжигчидтэй хамтран тоглосон японы “Vivant” цуврал “Tokyo drama academy awards" –ын шилдгээр шалгарчээ

Монголд зураг авалтаа хийж, монгол жүжигчидтэй хамтран тоглосон японы “Vivant” цуврал 117 дахь удаагийн “Tokyo drama academy awards” –ын шилдэг цувралаар шалгарч, нийт зургаан шагнал хүртсэн байна.

Японы кино урлагийн "А" зэрэглэлийн алдартай уран бүтээлчид болох Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Коожи тэргүүтэй одод тоглож, Монгол Улсад хоёр сар орчим зураг авсан "TBS" телевизийн "VIVANT" олон ангит кино “Tokyo drama academy awards” –аас “Шилдэг бүтээл”, “Шилдэг найруулагч” , “Шилдэг эрэгтэй гол дүр” , “Шилдэг эмэгтэй гол дүр” , “Шилдэг зохиол” , “Тусгай шагнал” зэрэг шагналуудыг хүртжээ. Энэхүү кинонд Монголын жүжигчдээс Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр зэрэг дөрвөн уран бүтээлч дүр бүтээсэн юм. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 




Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө