Монгол Улсын их сургуулийн оюутнууд 10-15 минут халааж 12 цаг дулаанаа алдалгүй монгол гэрийг халаах шинэ технологийг оюутнууд бүтээжээ.
Одоогоор тус бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа ч тодорхой эерэг үр дүнгүүд гарсан байна. Тус халдаг батарей нь температурыг 100-150 градуст барьдаг бөгөөд батарейг бүтээхдээ дулаан шингээгч ашиглажээ. Уг шингээгч нь маш хурдан хугацаанд өөртөө дулааныг шингээн авч, удаанаар гадагшдуулдаг аж.