Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цавчир багийн Хунх гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км/-т Хужирт сумын харьяат малчин О, Г нар мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 01:08 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн О /36 настай, эрэгтэй/, С/36 настай, эрэгтэй/ нарыг 11.28-ны өдрийн 01:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 09:30 цагт аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т “Асгат” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.