Монголын аялал жуулчлалын компани БНХАУ-ын Хайнан мужид салбараа нээжээ

Монголын аялал жуулчлалын компани БНХАУ-ын Хайнан мужид салбараа нээжээ

Хөдөө аж ахуйн их сургуулийг аялал жуулчлалын чиглэлээр суралцаж төгссөн Б.Оюунбилэг монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх олон талт ажлуудыг хэрэгжүүлсэн.

Тухайлбал, үүргэвчтэй явган аялал, европ, англи, австрали жуулчдыг монголд аялуулж, амраах гэхчлэн аялал жуулчлалын чиглэлээр томоохон ажлуудыг зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаа тэрээр ажил аялал жуулчлалын чиглэлээр БНХАУ-ын Хайнан мужид салбар компаниа байгуулжээ. Тус компани нь

  • Гэр бүлийн аялал
  • Байгууллага хамт олны аялал
  • Найз нөхдийн аялал
  • Спорт,  дугуй аялал

гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж.