"Чингис хаан" одонт Морин хуурын чуулга Орхон аймагт урилгаар тоглоно

"Чингис хаан" одонт Морин хуурын чуулга Орхон аймагт урилгаар тоглоно

НҮБ-ын Ерөнхий ассемблей, ЮНЕСКО-ын танхим, ОХУ-ын Марийнский театр, Япон улсын NHK Hall, Австралийн Холбооны Улсын Сидней Опера хаус, Франц улсын Версалийн хааны ордны дуурийн театрт дээр тоглож байсан тус чуулга Эрдэнэт хотод ирж байгаад олон хүн баярлаж байна.

Аймгийн ЗДТГ-аас гурав дахь жилдээ “Соёлыг түгээе” нөлөөллийн аянг зохион байгуулж байгаа бөгөөд үүний хүрээнд Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулгыг орон нутагтаа урьж тоглуулж байгаа нь энэ юм. 

Тус чуулга байгуулагдаад 31 жил болж байна. Өнгөрсөн онд Монгол Улсын “Соёлын элч” хэмээх эрхэм цолыг хүртжээ. Чуулгын удирдаачаар Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан, СТА Н.Жигжидсүрэн нар ажиллана.