"Автобус худалдан авах тендер"-т Хятадын "Yutong Bus" компани шалгарч, нэг автобусыг 60 гаруй мянган ам.доллароор нийлүүлэхээр болжээ

"Автобус худалдан авах тендер"-т Хятадын "Yutong Bus" компани шалгарч, нэг автобусыг 60 гаруй мянган ам.доллароор нийлүүлэхээр болжээ

Нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийн материал задлах үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 24-нд болж, тус олон улсын тендерт таван компани үнийн санал ирүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Таван компанийн ирүүлсэн саналыг хэлэлцэх Тендерийн баримт бичиг боловсруулж, тендер зохион байгуулан, нээх чиг үүрэгтэй эхний Үнэлгээний хорооны ажил өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд дуусаж тендерийн баталгааны санал ирүүлээгүй China North Vehicle Corporation LTD компани хасагдаж, “Майнс ап” ХХК, Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd, Yutong Bus Co.,Ltd-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээсэн бол Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd-н хувьд 300,000 ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлж дараагийн үнэлгээний хороо тендер шалгаруулалтын ажлыг үргэлжлүүлсэн. Тэгвэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас автобусны тендерийн үнэлгээг өчигдөр /2023.11.30/ хийж дуусжээ. Улмаар аван Yutong Bus компани тендерт шалгарсан тул нийслэлээс гэрээ байгуулах мэдэгдлээ хүргүүлэхээр шийдсэн байна.  Ингэхдээ тендерт шалгарч буй автобуснуудыг 60 гаруй мянган ам.доллароор авах аж. Yutong Bus компанийн хувьд 40 гаруй улс орон, бүс нутагт 87,000 автобус экспортолсон нь дэлхийн зах зээлийн 10 гаруй хувийг эзэлж байгаа юм.