Ашиглаагүй удсан "Google" хаягуудыг өнөөдрөөс устгана

Ашиглаагүй удсан "Google" хаягуудыг өнөөдрөөс устгана

Олон жил ашиглагдаагүй Google хаягуудыг өнөөдрөөс эхлэн устгаж эхлэхээр болжээ. Тус компаниас энэ шийдвэрийг аюулгүй байдлын үүднээс хэрэгжүүлж байгаа аж. Эхний ээлжид нээгээд хэзээ ч ашиглаагүй, идэвхгүй болсон хаягуудыг устгах гэнэ. Учир нь эдгээр хаяг халдлагад өртөх хамгийн их эрсдэлтэй байдаг байна. Харин ажил эсвэл сургуулиас нь нээж өгсөн хаягийг устгахгүй гэдгийг Google онцлон дурджээ.

Эх сурвалж: ВВС