Д.Отгонжаргал БНХАУ-ын CCTV1 телевизийн шоу тоглолтод урилгаар оролцож, алдарт дуучидтай хамтран дуулжээ

Д.Отгонжаргал БНХАУ-ын CCTV1 телевизийн шоу тоглолтод урилгаар оролцож, алдарт дуучидтай хамтран дуулжээ

Монгол Улсын СТА, дуучин Д.Отгонжаргал БНХАУ-ын CCTV1 телевизийн шоу тоглолтод урилгаар дуулжээ.

Тоглолтод  Д.Отгонжаргал алдарт Анд хамтлаг болон ӨМӨЗО алдарт дуучин Сэсэгмаа, Билигбаатар нарын дуучидтай хамтран Хангай дууг дуулжээ.Үүнээс гадна хоёр дуу өргөсөн бөгөөд нэг дуугаа монгол хэлээр, нэг дуугаа хятад хэлээр дуулж үзэгчдэд хүргэжээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа, Хятад Улсад хөгжил гэдэг зүйлийн тухай яриа байдаггүй юм шигээ, бараг тийм ойлголт ч алга. Зүгээр л улс орон бол ийм л өндөр хөгжилтэй бүх юм нь стандарттай байх ёстой гэдэг ойлголт л байдаг юм байна. Хятадын ССТV1 сувгийн нэвтрүүлэг, тоглолтонд уригдаад алдарт  Анд хамтлагтай хамтран мөн Өвөр Монголын алдарт дуучин Сэсэгмаатай,Билигбаатартай хамтран нөгөө алдартай Хангай дууг нь дуулаад ирлээ.Яг үнэндээ атаархаж ч амжсангүй шоконд  орсоор эх орондоо эргээд ирлээ.Одоо хүртэл гайхан бодсоор.Тэр гоё студи тайз дэлгэц, дээгүүр доогуур урдуур хойгуур эргэлдэн нисэлдэх камерууд, дэлгэцүүд, гэрэл техникүүд,дээшээ доошоо, зүүн баруун тойрон эргэлдэж өндөр нам болох шал тааз тайз гайхалтай байлаа. Мөчөөгөө өгсөнгүй Хятадаар нэг дуу дуулаад, Монголоор бас нэг дуу дуулаад ирлээ” гэжээ.




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө