“Тамгагүй төр” жүжиг Лондоны төв театр “Колизей”-т  нийт 17 удаа тоглож, 40 мянга гаруй хүн үзэж амжилттай хаалаа

“Тамгагүй төр” жүжиг Лондоны төв театр “Колизей”-т нийт 17 удаа тоглож, 40 мянга гаруй хүн үзэж амжилттай хаалаа

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” монгол драм Английн нийслэл Лондон хотын төв театр “Колизей”-т энэ сарын 17-ны өдөр /2023.11.17/-өөс ирэх арванхоёрдугаар сарын 02 /2023.12.02/-ны өдрүүд "The Mongol khan" нэртэйгээр тоглогдлоо.

Энэ хүрээнд өнгөрсөн өдрүүдэд "Тамгагүй төр" буюу "The Mongol khan" жүжгийн жүжигчид Английн Лондон хотын 800 жилийн түүхтэй уламжлал болсон "Lord Mayor's" баярын парадад оролцож, ондон хотын Трафальгар талбайд бий биелгээгээ хийж, Монголоо сурталчилсан юм. Мөн олон улсын хэвлэлүүд, театрын жүжгийн шүүмжлэгчид “The Mongol Khaan” жүжгийн талаарх 10 гаруй шүүмжийг бичиж, 4-5 одоор үнэлсэн билээ.

Тэгвэл өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд Лондон хотын төв театр “Колизей”-т амжилттай нээлтэй хийж, ихэнх өдөр дүүрэн үзэгчидтэй тоглосон Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” буюу “The Mongol Khaan” монгол драм өчигдөр /2023.12.02/ амжилттай хаалаа. Жүжиг нийт 17 удаа тоглогдож, 40 мянга гаруй хүн үзжээ.




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө