"Зулын 25"-нд буюу ирэх Пүрэв гарагт Хамба Д.Жавзандорж иргэдэд нэг өдрийн сахил хүртээхээр болжээ

"Зулын 25"-нд буюу ирэх Пүрэв гарагт Хамба Д.Жавзандорж иргэдэд нэг өдрийн сахил хүртээхээр болжээ

Билгийн тооллын өвлийн тэргүүн зулын 25 энэ сарын 07 /2023.12.07/-ны өдөр буюу энэ долоо хоногийн Пүрэв гарагт тохионо.

Тэгвэл Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээхээр болжээ. Эл өдөр тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж номын айлдвар айлдаж сүсэгтэн олонд тэтгэн ариусгах нэг өдрийн сахил хүртээх аж. Мөн МБШТөв-Гандантэгчэнлин хийд энэ пүрэв гарагт тохиох зулын 25-ны өдрийн хөтөлбөр 07:00 цагаас эхэлж, баасан гарагийн 06:30 цаг өндөрлөнө. Уг хөтөлбөрийг Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх “Гандан” телевиз шууд дамжуулах ажээ.