Л.Мөнхбаясгалан: Нэг сэтгүүлчид долоо хоногийн дотор таван хэрэг үүсгэнэ гэдэг өөр асуудал. Бид эрхийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй /LIVE/

Л.Мөнхбаясгалан: Нэг сэтгүүлчид долоо хоногийн дотор таван хэрэг үүсгэнэ гэдэг өөр асуудал. Бид эрхийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй /LIVE/

Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг шүүхэд нөлөөлөхийг завдсан, шүүхийн нэр хүндэд халдсан  зэрэг үндэслэлээр яллагдагчаар татаж, Zarig.mn сайтын монголоос хандах хандалтыг нь хязгаарлаад байгаа юм. Тэгвэл Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан.

ҮЗЭХ: 

Тодруулбал, Сонгинохайрхайн дүүргийн шүүхэд Н.Өнөрцэцэгийг цагдан хорих прокурорын хүсэлтийг өнөөдөр /2023.12.04/ хэлэлцэж, ийнхүү шйдвэрлэсэн байна. Энэ талаар тэрбээр өөрийн facebook хаягтаа мэдэгдсэн байна. Иймд бид энэ талаарх сэтгүүлчдийн байр суурийг шууд дамжуулан хүргэж байна.

Энэ үеэр сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Өнөөдөр мөнгөтэй албан тушаалтнууд дуртай үедээ хэвлэл мэдээллээр оролдож, сэтгүүлчийг айлгадаг болсон байна. Н.Өнөрцэцэг сэтгүүлчид долоо хоногт таван хэрэг үүсгэсэн байна. Би 28 жил сэтгүүл зүйн салбарт ажиллахдаа сонин болон телевизээ хаалгаж үзсэн. 15 жил хорихоор яллагдагчаар татагдаж үзсэн. Тухайн үед бидний алдсан алдаа бол цагдаа дуудахад нь дуугай явж очоод шийтгүүлээд дуугай гардаг байсан. 28 жил энэ тогтолцоо ерөөсөө өөрчлөгдсөнгүй. Тэгэхээр одоо сэтгүүлчид эрхийнхээ төлөө тэмцдэг байх хэрэгтэй. Дөрөв дахь засаглалыг бий болгож, нууцыг задлах гэж сэтгүүлчид ажилладаг шүү дээ. Гэтэл бид айж явсаар сэтгүүлчид үнэтэй машин ч унаж болохгүй ядуу байх ёстой гэдэг ойлголтыг өгчихсөн байна. Мэдээж алдаа гаргаж, шалгуулаад л явах тохиолдол их байдаг гэхдээ долоо хоногийн дотор нэг сэтгүүлчид таван хэрэг үүсгэнэ гэдэг өөр зүйл шүү” гэв.