Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг шүүхэд нөлөөлөхийг завдсан, шүүхийн нэр хүндэд халдсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татаж, Zarig.mn сайтын монголоос хандах хандалтыг нь хязгаарлаад байгаа юм. Тэгвэл Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. Иймд бид энэ талаарх сэтгүүлчдийн байр суурийг шууд дамжуулан хүргэж байна.
ҮЗЭХ:
Энэ үеэр Өрөг.мн мэдээллийн сайтын эрхлэгч У.Болортуяа “Шүүхийн шийдвэртэй холбоотой мэдээлэл дамжуулбал шууд цагдаад өргөдөл гомдол гаргадаг эрхзүйн боломжтой болсон юм байна. Энэ нэг талдаа тухайн үйл явцыг сурвалжилж байгаа хэр нь ийм хууль батлагдаж байгааг мэдээгүй өнгөрөөсөн юм байна лээ. Би ч хэд хэдэн асуудлыг мэдээлснээсээ болж Шүүхийн ерөнхий зөвлөл надад гомдож цагдаад өгсөн байна лээ. Ерөөсөө л сэтгүүлч нар шүүхтэй холбоотой мэдээлэл нийтлэх л юм бол гомддог шоронд хорих ачих ийм хуулийн зүйл заалттай юм байна. Тэгэхээр энд нэг зүйлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөнд хэлмээр байна. “Та бүхэн Канад Улсын ард иргэдийн татварын мөнгөөр тухайн улсад шүүх ямар байх ёстой юм бэ гэдэг сургалтыг очиж авсан. Канад шүүгч нар та бүхэнд ийм юм зөвлөөгүй.
Гэтэл яагаад та нар хууль эрхзүйн орчноо ийм болгов. Яагаад сэтгүүлч нараа намнах эрхзүйг бүрдүүлэв. Шүүхтэй холбоотой дугарсан бүхнийг яллах гэдэг боллоо энийгээ таслан зогсоогооч. Одоо бид юу мэдээлэх юм. Шүүхийн гаргасан мэдээллийг мэдээлж байгаа сэтгүүлч өнөөдөр цагдах хоригдох юм бол хэвлэлийн эрх чөлөө дөрөв дахь засаглал гэж юу юм бэ. Цөөхөн хүн амтай авлигал нь дээд цэгтээ тулчихсан улс төрчид нь ямар нөхцөл дээшээ гарчихсан ямар нийгэмд амьдарч байгаагаа бид мэдэж байгаа. Энэ нийгэмд сэтгүүлч нар нь дуугүй болж, дугарч чадахаа больчихвол юу болох юм. Бид хэзээ ачигдах бол гэж айж байна. Одоо яах ёстой билээ. Цаашид сэтгүүлчээрээ ажиллах билүү, үгүй билүү гэж айж байна. Тэдний зорилго нь тэр шүү дээ. Сэтгүүлчдийг айдастай болгох, зоригийг нь мөхөөх одоо авлигалын индекс дахиад урагшилж, хэвлэлийн эрх чөлөөний индекс арагшаа ухарна. Яагаад гэвэл сэтгүүлчээ шоронд хорьдог хуультай болчихлоо” гэлээ.