Ахуйн хэрэглээнд хэрэглэж байгаа эрчим хүчний 70 хувийг халаалтад зарцуулж байна

Ахуйн хэрэглээнд хэрэглэж байгаа эрчим хүчний 70 хувийг халаалтад зарцуулж байна

Ахуйн хэрэглээнд хэрэглэж байгаа эрчим хүчний 70 хувийг халаалтад зарцуулж байна гэж Монгол улсын эрчим хүчний яам мэдээлэв.

 Тодруулбал, Эрчим хүчний системийн 2023 арван нэгдүгээр сарын 27-ноос 2023 арван хоёрдугаар сарын 03-ны өдрийн хооронд 7 хоногийн тогны зарцуулалтыг нягтлан авч үзвэл хамгийн их оргил ачаалал 2023 арван нэгдүгээр сарын 30-ны өдрийн 19.00 цагт 1493 МВт хүрчээ.

Мөн ахуйн хэрэгцээнд хэрэглэж байгаа эрчим хүчний 70 хувийг халаалтад, 15 хувийг хоол цай чанахад, 5 хувийг ахуйн цахилгаан техник хэрэгсэл ажиллуулахад, 10 хувь гэрэлтүүлэгт хэрэглэдэг аж. Харин гэр бүлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 27 хувийг хөргөгчид, 21 хувь цахилгаан зууханд, 18 хувь гэрэлтүүлэгт, 15 хувь угаалгад, 11 хувийг зурагтад, 9 хувийг бусад ахуйн цахилгаан хэрэгсэлд хэрэглэдэг байна.