Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багт байрлах Халуун усны газарт гал гарч байна гэх дуудлага 2023 арванхоёрдугаар сарын 05-ны 08:32 минутанд аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу ОБГ гурван минут хугацаанд очиж, сауны таван тасалгаанд гарч байсан галыг 14 минут ажиллан галын бүрэн унтраасан байна. Гал түймэрт бэртэж гэмтсэн хүн байхгүй. ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 албан хаагч нэг автомашинтайгаар 2.2 км замыг туулан очиж гал унтраах ажлыг гүйцэтгэжээ. Дуудлагаар очиход халуун усны барилгын 50×14 хэмжээтэй 540мкв талбайтай халуун усны барилгын сауны таван тасалгаа шатаж байсныг богино хугацаанд галыг унтраасан байна.