Латин формейшн бүжгийн ДАШТ- оролцохоор "Moon Dance" хамтлаг өнөөдөр Хонг Конгийг зорилоо

Латин формейшн бүжгийн ДАШТ- оролцохоор "Moon Dance" хамтлаг өнөөдөр Хонг Конгийг зорилоо

Дэлхийн бүжгийн урлагийн ноён оргилыг эзлэхээр өнөөдөр Монголын баг Хонг Конгийг зорилоо.

Энэ удаагийн ДАШТ-д оролцож буй Moon Dance хамтлагийн хувьд өнгөрсөн жил Герман Улсын Брауншвейг хотноо болсон бүжгийн спортын латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ-д өрсөлдөж, аваргын дэд байр эзэлж анх удаа мөнгөн медаль хүртсэн билээ. Харин энэ жилийн Латин формейшн бүжгийн ДАШТ Хонг Конгод арванхоёрдугаар сарын 18-нд болох бөгөөд энэ удаа Монголын баг Алтан медаль, аваргын цомын төлөө зорьж буй аж.