"Азийн соёлын наадам"-аас Э.Урангоо "Шилдэг үдшийн даашинз" шагналыг хүртжээ

"Азийн соёлын наадам"-аас Э.Урангоо "Шилдэг үдшийн даашинз" шагналыг хүртжээ

Азийн томоохон хотуудын соёлын наадам болох "Miss Asia Awards Asia Championship" ес дэх удаагийн тэмцээн 12 дугаар сарын 01-ний өдөр Солонгос улсад болсон.  Нийт Азийн 13 орны 25 гоо бүсгүйчүүд оролцсон бөгөөд нөхөрлөж, соёл, мэдлэг, туршлагаа солилцсон өдрүүд болж өнгөрлөө. Монгол Улсаа төлөөлөн оролцсон Э.Урангоо тус тэмцээнээс “Шилдэг үдшийн даашинз” шагнал болон Топ-9-ийн нэгээр шалгарчээ. 2024 онд Японы Осака хотноо"Азийн миссийн 10 дахь удаагийн шагнал гардуулах ёслол" болох юм.