СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны охин 15 давхар барилгын дээврээс үсэрч, нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны охин 15 давхар барилгын дээврээс үсэрч, нас баржээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны “Содон” хорооллын 103 дугаар байр Байрны өргөтгөл дээрээс цогцос буулгах гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 06-ны өдрийн 05:32 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /15 настай, эмэгтэй/ 15 давхар барилгын дээврээс үсэрч тус барилгын худалдаа үйлчилгээний зориулалттай өргөтгөл дээр унаж нас барсан байсныг буулгаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.