Монголын Уран Зургийн Галерейд арван хоёрдугаар сарын 06-11-ний өдрүүдэд “Street Photography Exhibition” гэрэл зургийн үзэсгэлэн болох гэж байна.
Энэхүү үзэсгэлэнг Сүүдэр маркетингийн агентлагийн дэргэдэх Pixels нэгдэл, Leica брэнд болон “Гудам” фото клуб хамтран зохион байгуулж байгаа юм. Тус үзэсгэлэн нь гэрэл зурагт хамаарах баялаг сэдэв, төрлүүдээс гудамжны гэрэл зургийг сонгон алдаршуулах зорилготой. Түүнчлэн, гэрэл зурагт хайртай залуу үеэ дэмжих, гэрэл зургийн хөгжилд хувь нэмрээ оруулах цаашдын олон үйл ажиллагааны эхлэл юм.
Үзэсгэлэнгийн өдрүүдэд Leica брэндийн төлөөлөгчид, Олон улсын пресс гэрэл зурагчин Максим Мармур, “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо”-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Элбэгзаяа зэрэг эрхэм зочид хүрэлцэн ирнэ.