"Хөөрхөн зулзага" амьтан асаргааны төвийн хоёр нохой үрчлэгдэж, шинэ гэр бүлдээ очихоор АНУ-ыг зорьжээ

"Хөөрхөн зулзага" амьтан асаргааны төвийн хоёр нохой үрчлэгдэж, шинэ гэр бүлдээ очихоор АНУ-ыг зорьжээ

Бид өнгөрсөн онд 400 гаруй амьтан аварсан “Хөөрхөн зулдага” амьтан асаргааны төвийг сурвалжилж байсан билээ. Тус төвийг иргэн Л.Амарсанаа болон түүний гэр бүл анх санаачлан байгуулсан бөгөөд хоёр жилийн хугацаанд 400 гаруй амьтан аварсан. Мөн  тус төв өөрсдийн хөрөнгөөр амьтан асрагчдадаа шинэ сууц, амьтаддаа шинэ оромж барьсан юм.

Түүнчлэн өнгөрсөн жилээс “Хөөрхөн зулзага” амьтан асаргааны төвийн нохойнуудыг гаднын улс орнуудаас үрчилж авах тохиолдол гарч байгаа аж. Үүний нэг жишээ болж удаан хугацаанд сайн эзэн хайсан Дандий хочит Пайтрик, Шавархан хочит Цасхан нар гэр бүлтэй болж,  шинэ гэртэй очихоор өнөөдөр Америк Улс руу нисэж байна.